БИДНИЙ ТУХАЙ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд, дагуул хотуудыг хүн төвтэй, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжтэй, ногоон байгууламж бүхий амьдралын таатай орчинтой, асуудлаа иргэдийн оролцоотойгоор үр дүнтэй шийддэг тогтвортой хот болгон хөгжүүлэхэд “20 минутын хот үзэл баримтлал”-ын алсын хараа оршино.
“20 минутын хот үзэл баримтлал” нь хотыг явган зорчигчдод ээлтэй, ногоон байгууламж бүхий аятай тухтай зам талбайтай, нийтийн тээвэр, нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд тулгараад буй хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн тогтолцоог оновчилж, институцийн чадавх, засаглалыг бэхжүүлэх, мэдээлэл болон өгөгдлийн ил тод байдал, иргэд аж ахуйн нэгжийн оролцоог хангах замаар хотын иргэд өдөр тутмын үндсэн хэрэгцээт үйлчилгээнд 20 минутын дотор ирж, очдог болох эрхэм зорилготой.
Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулснаар 50,000-60,000 ажлын байр шинээр бий “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” шилжих засгийн газрын бодлогод түлхэц болно
- Үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлнэ
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
- Мэдээлэл технологийн кластерыг байгуулна
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлнэ

