МЭНДЧИЛГЭЭ
20 МИНУТЫН ХОТ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛСОН ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
Манай байгууллага нь 2024 оны 08 сарын 07-ны өдрөөс эхлэн 20 минутын хот хөгжлийн үзэл баримтлал боловсруулах, судалгаа, төлөвлөлт хийх, төсөл хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж эхэлсэн. 2025 оны 03 сарын 12-ны өдрийн Засгийн газрын 131-р тогтоолоор “20 минутын хот хөгжлийн төв” болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан.
Хөгжлийн төв нь “20 минутын хот” Үзэл баримтлалын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Үндэсний хороог мэргэжил, арга зүй, мэдээлэл, судалгаагаар хангах, дэмжлэг үзүүлэх хүрээнд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Хотын нийгмийн дэд бүтцийн хүртээмж, тулгамдсан асуудлуудыг судалж, нөхцөл байдлын шинжилгээ хийх, бодлогын шийдлийн хувилбаруудад мэргэжлийн дүгнэлт, санал боловсруулах;
- Хот хөгжлийн талаарх бусад орнуудын сайн туршлага, чиг хандлагыг судалж, ухаалаг хотын стандартад нийцүүлэн оновчлох, инноваци, технологийн шийдлийн санал боловсруулах;
- 20 минутын хот байгуулах Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн санал, баримт бичгийн төсөл боловсруулах, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, Үндэсний хороо, Ажлын мэдээлэл, судалгаагаар хангах;
- “20 минутын хот” Үзэл баримтлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарын авлага, зөвлөмж гаргах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж, хамтарч ажиллах;
- Хотын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулж,салбар дундын мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
МАНАЙ ЦАХИМ ХУУДСААР ЗОЧИЛСОН ТАНД БАЯРЛАЛАА, ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ ҮЙЛСЭД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

