АЖЛЫН БАЙРНЫ ЗАР:
Газар зохион байгуулагч
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
- Төвийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн газрын ашиглалт, төлөвлөлтийн судалгаа хийх, газар ашиглалтын үнэлгээ хийх, тайлагнах үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, төслийн үр дүнг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэнэ;
- Геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, орон зайн мэдээллийн менежментийн төсөл боловсруулах;
- Газрын төлөвлөлт, зориулалтын өөрчлөлт, кадастрын мэдээлэл, газар ашиглалтын зохистой төлөвлөгөөг боловсруулах талаар байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Газар зохион байгуулалт (073101), геодези (053201), газрын кадастр (073103) мэргэжилтэй байх;
- Газар зүйн мэдээллийн систем болон оффисын программ дээр ажиллах ур чадвартай, харилцааны болон баримт бичиг боловсруулах ур чадвартай байх;
- Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх.
- Мэргэшсэн зэрэгтэй байх.
Тухайн ажлын байранд нэр дэвшигчийн материалыг 2025 оны 12 сарын 09-ний дотор хүлээн авна.
И-мэйл: [email protected]
Холбоо барих: 976-88008305
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Засгийн газрын байр 12, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 417 тоот.

