ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БОЛОВСРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, олон нийтэд танилцуулах өдөрлөг 2025.11.10 - 2025.11.14-ний хооронд Нийслэлийн Хангарьд ордон А байранд явагдаж байна. Арга хэмжээний нээлтэд ХББОС-ын сайдын зөвлөх И.Баттөгс оролцов. Тэрээр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, бүтээлээ ирүүлсэн багуудад амжилт хүслээ. Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, орчин үеийн ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн Монгол улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан, хүн төвтэй, амьдрахад таатай орчин бүхий хот төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах нь сонгон шалгаруулалтын гол зорилго юм.

https://www.facebook.com/share/r/19zndeKt6Y/?mibextid=wwXIfr